Гомдол
Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт боллоо

Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт боллоо

2025.10.29 101
Сонсох

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-нд “Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хүний эрхийн Үндэсний Комисс уг тэмдэглэлт өдрийн хүрээнд хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг сурталчилж хүний эрхийн боловролыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулдаг  уламжлалтай.

Энэ удаа Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл ТББ, “Цогц хөгжлийн үндэсний төв”, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөж, тус байгууллагуудын удирдлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүлээн авч уулзлаа.

Энэ жилийн хувьд  нийгмийн ажилтнуудын гүйцэтгэж буй чиг үүрэг, түүний ач холбогдлыг таниулах, нийгмийн ажилтнуудад тулгамдаж буй асуудал, нийгмийн ажилтан бэлтгэх тогтолцоо, тэднийг чадавхжуулахад анхаарч үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг 2025 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Х.Оюунтуяа Монгол Улсын хэмжээнд нийт 700 нийгмийн ажилтан ажилладаг. Үүнээс Улаанбаатар хотод 200 нийгмийн ажилтан ажиллаж байна. Хүний нөөцийн шилжилт, хөдөлгөөн ихтэйгээс гадна 133 орон тоог нөхөх шаардлагатай талаар мэдээллэв.

Уулзалтад Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, ахлах мэргэжилтэн А.Балдангомбо, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Х.Оюунтуяа, Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, кампанит ажлын зохицуулагч Г.Амарзаяа, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн судлаач Ж.Батболд нар оролцлоо.