Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Сайншанд өртөөнд ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Сайншанд өртөөнд ажиллаж байна

2025.10.22 146
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Сайншанд өртөөний зорчигч тээврийн үйлчилгээний төвд ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Комиссын гишүүн Ж.Хунан тус байгууллагын удирдлагуудтай уулзаж байгууллагын үйл ажиллагаа, орчин нөхцөл, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн талаар мэдээлэл солилцлоо.

Мөн хяналт шалгалтын хүрээнд үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөл, ажилтнуудын харилцааны соёл мөн иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж буй байдалд үнэлгээ өгөх юм.

Сайншанд өртөө нь Дорноговь аймгийн төв Сайншанд суманд байрладаг бөгөөд УБТЗ-ын 12 салбар нэгжийн нийт 2434 төмөр замчин ажилладаг. Дөрвөн гол замтай цорын ганц зангилаа өртөө гэдгээрээ онцлог. Тус аймгийн нутаг дэвсгэрээр нийт 408 км төмөр зам дайран өнгөрдөг байна.

Тус өртөө анх 1956 онд ашиглалтад орж, галт тэрэг хүлээн авч, явуулах тав, ачилт буулгалтын хоёр замтай, 28 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байв. Харин нөөдрийн байдлаар галт тэрэг хүлээн авах, явуулах 9, ачилт буулгалтын 16 салбар замтай. Нийт 146 ажилтантайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.