Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Төрийн албаны зөвлөл хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хүний эрхийн Үндэсний Комисс Төрийн албаны зөвлөл хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2025.10.01 50
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс болон Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг хандлага чадвар олгох сургалт, судалгааны асуудлаар хамтран ажиллах уулзалтыг 2025.09.29-ний өдөр хийлээ.

Уулзалтаар төрийн албан хаагчдад зориулсан хүний эрхийн сургалтын хэлбэр, агуулга, хөтөлбөр, төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын нөхцөл байдлын нарийвчилсан судалгаанд дэмжлэг үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн төрийн албан хаагчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, ирүүлсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх талаар санал солилцсон юм.

Төрийн албаны зөвлөл болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд, ажлын албаны дарга, тамгын газрын дарга, холбогдох газар, нэгжийн дарга нар уулзалтад оролцов.