Комиссын орон нутаг дахь референт Н.Туул Төгрөг суманд хэрэгжиж буй “ ХАА эрхлэгчдийн даван туулах чадварыг сайжруулах нь” төслийн хүрээнд Өрхийн тариалангийн бизнес хөгжил ТББ-тай төрийн албан хаагчид, газар тариалан эрхлэгчид, иргэдэд хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Төгрөг сумын төрийн албан хаагчдад “Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал” сэдэвт ээлжит сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.Сургалтаар:
- хүний хувийн мэдээлэл гэж юу болох,
- ямар мэдээллүүдийг хүний хувийн нууцад хамааруулах,
- мэдээллийн эзний эрх, мэдээлэл хариуцагчийн үүрэг,
- хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим
- хүний хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчигдсөн эрхээ хаана, хэнд, хандаж шийдвэрлүүлэх,
- хүний хувийн нууцад халдсан, задруулсан болон холбогдох хууль заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагын талаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах хууль болон бусад хуульд заасан журмын хүрээнд тайлбарлан таниуллаа.
Хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн үндэс суурь бөгөөд төрийн байгууллагууд энэ эрхийг хүндэтгэн сахин хамгаалах үүрэгтэй. Тиймээс төрийн албан хаагчдын хувийн мэдээлэлтэй ажиллах мэдлэг, ур чадвартай байхын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн ажиллах ёстойг онцоллоо.