Гомдол
“УЛААНБААТАРЫН УРИАЛГА”-ыг танилцуулж байна.

“УЛААНБААТАРЫН УРИАЛГА”-ыг танилцуулж байна.

2025.07.23 103
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачилж “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг 2025 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Форумд БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Насжилтын асуудлаарх ажлын хэсгийн ахлагч ноён Ан Чанг Хо, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ахмад настны эрх хариуцсан хэлтсийн дарга, хатагтай Читралеха Мари Массей болон Филиппин, Балба, Йордан, Тайланд, Энэтхэг, Польш, Катар улсын Хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.

Форумд оролцогчдын зөвшилцлийн үр дүнд ахмад настны эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго бүхий “Улаанбаатарын уриалга”-ыг батлан гаргав. "Улаанбаатарын уриалга" бодлогын баримт бичгийг англи хэл дээр боловсруулж, баталсан бөгөөд монгол хэлнээ хөрвүүлэн нийтэллээ.

Энэхүү уриалгаар дамжуулан ахмад настны эрхийн бие даасан Конвенц батлах олон улсын санаачилгыг дэмжихийг дэлхий нийтэд уриалж байна.