Хүний эрхийн Үндэсний Комисс, “Тэгш нийгэм холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх, үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сэдэвт сургалтыг өнөөдөр /2025.06.25/ зохион байгуулж байна.

Сургалтад ХЭҮК-ын орон нутаг дахь албан хаагчид хамрагдаж байгаа бөгөөд Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг сургалтыг нээж хэлсэн үгэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад олон талт төлөөллийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь туйлын чухал болохыг онцолж, оролцогчдод амжилт хүслээ.

Оролцогчид “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг орон нутагт илрүүлэх явц, зөрчигдсөн эрхийг сэргээх, хариу үзүүлэх чадавхад гарсан ахиц дэвшил”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн тухай ойлголт” зэрэг сэдвээр хүний эрхийн ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлж, тухайлсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Сургалтын үеэр ХЭҮК “Тэгш нийгэм холбоо” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянах, хариу үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
