Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь албан хаагчдын жендэрийн ахисан түвшний мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, тэднээр дамжуулан орон нутагт жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах, бодлого, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор "Жендэр хүний эрхийн асуудал болох нь" сургалтыг яг одоо зохион байгуулж байна.

Сургалтыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Европын Холбооны Монгол Улсыг хариуцсан Хамтын ажиллагааны тэргүүн Том Корри, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т. Энхбаяр нар нээж үг хэлэн оролцогчдод амжилт хүслээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Хүний эрхийн шинжээч Б.Хишигсайхан, Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон, А.Солонго, Г.Ганбаясгах, Б.Долгор зэрэг мэргэжлийн экспертүүд Комиссын төв, орон нутаг дахь албан хаагчдын жендэрийн мэдлэг, ойлголтыг бататгаж байна.





