Гомдол
Улаанбаатарын уриалгыг тус бүрийн чиг үүргийн хүрээнд цааш түгээн дэлгэрүүлж, дэмжиж ажиллана гэж гүнээ итгэж байна

Улаанбаатарын уриалгыг тус бүрийн чиг үүргийн хүрээнд цааш түгээн дэлгэрүүлж, дэмжиж ажиллана гэж гүнээ итгэж байна

2025.06.20 93
Сонсох

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Бид өнөөдөр “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” ахмад настны эрх, насжилтын асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн Форумыг амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын уриалга”-ыг баталлаа.

Энэхүү Форумын үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлж оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Танд талархал илэрхийлье.

Ахмадын эрхийн чиглэлээр туршлага, мэдлэг, сургамжийг хуваалцахаар зорин ирсэн , Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, ноён Ан Чанг Хо, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн дээд Комиссарын газрын Ахмадын эрх хариуцсан хэлтсийн дарга, хатагтай Др.Читралеха Марий Массей, Бүгд Найрамдах Филлипин Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улс, Тайландын хаант улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хүний эрхийн Комиссын гишүүд, бүс нутгийг төлөөлөн оролцож буй эрхэм төлөөлөгчид Та бүхэнд талархал илэрхийлье.

Өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, идэвхтэй оролцсон Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын эрхэм хүндэт зочид Та бүхэнд баярлалаа.

Мөн энэхүү форумын үйл ажиллагаанд хариуцсан салбарын чиглэлээр мэдээлэл хуваалцсан Засгийн газрын  байгууллагууд, шинэлэг үзэл санаа, санал санаачилга гарган дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлсэн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, мэргэшсэн чиглэлээр судалгаа, мэдээлэл хуваалцаж оролцсон эрдэмтэн, судлаачид Та бүхэндээ баярлалаа.

Энэ өдрийн турш хэлэлцэж, дүгнэж, ярилцаж, шийдсэн бидний өнөөдрийн үйл хэрэг бодит биелэлээ олж, дэлхий дахинаа болон бүс нутгийн хэмжээнд ахмадуудад ээлтэй нийгэм бүтээх үйл явцыг эрчимжүүлж, “Улаанбаатарын уриалга” нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Ахмадын эрхийн тухай конвенцийг батлах нэг дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхнийг Улаанбаатарын уриалгыг тус бүрийн чиг үүргийн хүрээнд цааш түгээн дэлгэрүүлж, дэмжиж ажиллана гэж гүнээ итгэж байна.

Даян дэлхий энх тайван оршиж, хүн төрөлхтөн ахмадад ээлтэй нийгмийг бүтээхийн төлөө үзэл санаа нэгтэй байхын ерөөл өргөе.