Гомдол
Төрийн албан хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулж байна

Төрийн албан хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулж байна

2025.06.03 103
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төрийн албан хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг “2025 оны 06 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургагч багш бэлтгэх сургалтыг ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол хариуцсан ахлах референт Б.Мөнхзул, референт О.Тодбулаг нар удирдаж байгаа бөгөөд аймгийн 18 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын ЗДТГ-ын мэргэжилтэн нийт 36 албан хаагч хамрагдаж байна.

Сургалт нь:

• Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа

• Хүний эрхийн ойлголт, олон улсын гэрээ, тэдгээрийн хэрэгжилт

• Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал

• Цахим орчин дахь хүний эрхийн зарим асуудал

• Хүний эрх ба гэр бүлийн хүчирхийлэл

• Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх

• Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.