Гомдол
ТАНИЛЦ: “Хүүхдийн марафон-2025” арга хэмжээний хөтөлбөр

ТАНИЛЦ: “Хүүхдийн марафон-2025” арга хэмжээний хөтөлбөр

2025.05.22 89
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүүхдийн эрхийн асуудалд анхаарч, хүүхдийн дээд ашиг сонирхол, эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёл, хандлагыг бүх шатанд төлөвшүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах үүднээс “Хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч” уриан дор “Хүүхдийн марафон” гүйлтийн арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Хүүхэд, багачууд та бүхэн Хүүхдийн марафонд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ   бүртгүүлээрэй.

“ХҮҮХДИЙН МАРАФОН-2025” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

ХҮҮХДИЙН МАРАФОНД БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

Марафонтой холбоотой пэйж хуудаст байршуулсан мэдээллүүдийг Та бүхэн сайтар уншиж танилцана уу. 

"Хүүхдийн марафон-2025” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Цагдаа" талбайд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр болно. 

Ямар ч татвар, бүртгэлийн хураамж төлөхгүй

Ямар нэг шагнал ӨГӨХГҮЙ. Оролцсон хүүхэд бүрд БАТЛАМЖ гардуулна.  

Оролцсон хүүхдийнхээ гэрэл зургийг авах бол бүртгүүлсэн мэйлээр илгээх болно. 

Линкээр орж бүртгэлээ хийж илгээх товч дарсан бол бүртгэл автоматаар хийгдэнэ. 

Доорх линкээр бүртгэлээ хийсний дараа гүйх цагаасаа 30 минутын өмнө очиж, бүртгэлийн хэсэгт бүртгэлээ баталгаажуулж, номер авахыг АНХААРНА УУ