Гомдол
Эмгэнэл

Эмгэнэл

2025.02.13 142
Сонсох

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт хүнд гарз тохиолоо.

Ө.Отгонбаатар нь Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг  хамгаалахын төлөө хичээл зүтгэлтэй ажилласны зэрэгцээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах үйл хэргийн манлайлагч нь байв.

Төрдөө үнэлүүлж, түмэн олныхоо хайр, талархал, хүндлэлийг хүлээсэн түүний хүний эрхийн хандлага, мэдрэмж, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй нь Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт үнэт өв болж үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, хамтран зүтгэгчид болон сэтгүүл зүйн салбарын үе үеийн төлөөлөлд гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс