Гомдол
“Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

“Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

2024.05.24 389
Сонсох

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, доктор Эскаланте Сокоротой 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр албан уулзалт хийж, Комиссоос зохион байгуулж буй “Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтад хамтран ажиллах талаар ярилцлаа. 

“Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтад Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, бодлогыг хэрэгжилтийг үнэлэх 11 тулгуур асуудлыг хамруулж байгаагийн нэг нь эрүүл мэндийн салбарт хүний хувийн нууц, хувийн мэдээллийг хамгаалж буй болон хиймэл оюун ухаан зэрэг хүний эрхийн эрсдэлтэй технологийг ашиглаж буй нөхцөл байдал юм.

Уулзалтаар “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” судалгааны ажлыг Комиссын удирдамжийн дагуу ХЭҮК, ДЭМБ-ын олон улсын зөвлөх, үндэсний зөвлөх болон Суурин төлөөлөгчийн газраас бүрдсэн баг гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. 

Уулзалтад ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын зөвлөх Б.Батзориг, мэргэжилтэн Б.Алтанзагас оролцлоо. 

ХЭҮК-ын санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах шуурхай шийдвэр гаргасан ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, доктор Эскаланте Сокоро болон түүний баг хамт олонд талархал илэрхийлье.