Гомдол
“Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтад АНУ-ын Элчин сайдын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

“Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтад АНУ-ын Элчин сайдын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

2024.05.24 405
Сонсох

“Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтад АНУ-ын Элчин сайдын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Комиссын гишүүн Г.Нарантуяа АНУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Жон Чен, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Кристи Доэрти, Олон нийттэй харилцах албаны дэд дарга Сара Томпсон, Улс төрийн ажилтан Э.Номин нарыг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтыг явуулахад хөгжлийн түншлэгч талуудтай хамтран ажиллах талаарх 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Комиссоос хийсэн танилцуулгын дагуу уг хяналт шалгалтын ач холбогдлыг онцолж, АНУ-аас экспертийн дэмжлэг үзүүлэх боломжтойг ЭСЯ-ны албан тушаалтнуудад танилцуулав. 

Комиссын гишүүн Г.Нарантуяа олон нийтийн хяналт шалгалтын мөн чанар нь уг хяналт шалгалтад олон нийтийг оролцуулах, олон нийтээр мэдээлэл, баримт татаж авч, дүн шинжилгээ хийх, олон нийтэд чиглэсэн өргөн хүрээтэй сурталчилгааны ажил явуулахыг тухайлан танилцуулж, хүний эрхийн сурталчилгааны кампанит ажлыг дэмжих хүсэлт тавилаа. Хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох талаар талууд үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Мөн уулзалтын үеэр АНУ-ын Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Кристи Доэрти, Улс төрийн ажилтан Э.Номин нар жил бүр боловсруулдаг Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайлангийн хувийг Комисст гардуулав. 

Мөн уулзалтын үеэр АНУ-ын Элчин сайдын яамнаас жил тутам боловсруулдаг Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайлангийн хувийг Комисст гардууллаа. 

Тайланг Монгол хэлээр эндээс үзнэ үү.