Гомдол
Хүний эрх хамгаалагчид чадавхжуулах сургалтад хамрагдав

Хүний эрх хамгаалагчид чадавхжуулах сургалтад хамрагдав

2023.04.21 518
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Комиссын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо болон Хүний эрх хамгаалагчийн хэлтэс, орон нутгийн алба хаагчдад зориулсан сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Дээрх сургалт нь Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, хорооны гишүүд болон алба хаагчдыг чадавхжуулах, дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэг гүйцэж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тус сургалтаар Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал, Хүний эрх хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай загвар хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан үйл явц цаашлаад, эрсдэлийн үнэлгээ, аюулын зэрэг тогтоож буй өнөөгийн нөхцөл байдал, хүний эрх хамгаалагчдад хийж буй эрсдэлийн үнэлгээний тухай дотоодын болон олон улсын туршлага, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдал хангах, хамгаалах, хүний эрх хамгаалагчтай холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх, ХЭХХ-ны дүгнэлт гаргах ажиллагаа зэрэг олон талт мэдээлэл өглөө.

Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн хорооны уулзалтыг тогтмол зохион байгуулах, хорооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхэд оролцогчид санал нэгдэв.