Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Комиссын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хангаж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Иргэний Нийгмийн Зөвлөл ажилладаг бөгөөд тус Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэчлэн батлагдсан дүрмийн дагуу шинэ бүрэлдэхүүн томилох болсонтой холбогдуулан хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудад өөрийн төлөөллийг нэр дэвшүүлэх зарын хугацааг дахин сунгаж байна.
Зөвлөл нь хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаачийг оролцуулсан хүний эрхийн олон талын салбар чиглэлийг хариуцсан дараах төлөөлөл бүхий гишүүдтэй байна. Үүнд:
- иргэний болон улс төрийн эрхээр мэргэшсэн 5 гишүүн;
- эдийн засаг, нийгэм, соёлын эрхээр мэргэшсэн 5 гишүүн;
- зорилтот дараах бүлгийн эрхээр мэргэшсэн 8 гишүүн. Үүнд: хүүхдийн эрх; эмэгтэйчүүдийн эрх; эрэгтэйчүүдийн эрх; ахмад настны эрх; хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх; үндэстний цөөнхийн эрх; хэлний цөөнхийн эрх; бэлгийн цөөнхийн эрх.
Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан хүн байна. Үүнд:
- хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эсхүл эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаач;
- хүний эрхийн чиглэлээр сүүлийн гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн байх;
- улс төрийн намын харьяалалгүй байх, эсхүл түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.
Зөвлөлийн дүрмийн 1.6-д заасан хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага төлөөлөн нэр дэвшүүлэх хүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэх хүсэлт, нэр дэвшигчийн анкет, Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад холбогдох баримт бичгийг албан бичгиййн хамт шуудангаар, эсхүл info@nhrcm.gov.mn цахим хаягт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ үү.
Зөвлөлийн дүрэмтэй дараах холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу.
https://nhrcm.gov.mn/doc/935/#page=1&zoom=auto,-244,848
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тусгаар тогтнолын талбай Засгийн газрын XI байр, 5 дугаар давхарт
Шуудан: Улаанбаатар 15140
Лавлах утас: 320284
Цахим шуудан: info@nhrcm.gov.mn