Complaint
Жагсаал цуглааны үеэр ажиглагчдыг бэлтгэх сургалт явууллаа

Жагсаал цуглааны үеэр ажиглагчдыг бэлтгэх сургалт явууллаа

2022.04.29 299
Listen

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести интернэшнл ТББ-тай хамтран “Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сэдвийн хүрээнд жагсаал цуглааныг ажиглах, хүний эрхийн хяналт тавих, иргэний нийгмийн байгууллагын ажиглагчид, хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцсон цогц сургалтыг 2022 оны 04 сарын 28,29-ний өдрүүдэд явууллаа.

Сургалтаар хүний эрхийн ажиглагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хариуцах эрх, үүргийн талаар онолын болон хууль эрх зүйн мэдлэгийг олгосон бөгөөд ажиглагчид жагсаал цуглааны үеэр явуулах Комиссын үйл ажиллагаанд оролцож дэмжлэг үзүүлэх юм.