Гомдол
Иргэдэд хуулийн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав

Иргэдэд хуулийн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав

2022.05.02 278
Сонсох

Жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про Боно” болгон зарлаж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын хүрээнд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр өгч ажиллалаа.

Тус өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комисс, НЗДТГ, ШЕЗ, УЕПГ, ШГЕГ, НДЕГ, МХЕГ, Архивын ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим зэрэг хуулийн болон төрийн захиргааны байгууллага, өмгөөллийн нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлсэн юм.

Энэхүү үйл ажиллагаа нь нийслэл төдийгүй хөдөө орон нутагт 21 аймагт нэгэн зэрэг болсон бөгөөд ХЭҮК-ын төв болон орон нутгийн ажилтнууд иргэдэд хууль зүйн туслалцаа үйлчилгээг нийт 90 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзүүлээд байна.