Гомдол
ХЭҮК Батлан хамгаалахын яамтай “Санамж бичиг” байгуулав

ХЭҮК Батлан хамгаалахын яамтай “Санамж бичиг” байгуулав

2022.06.03 384
Сонсох

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн Ж.Хунан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар 2022-2024 он хүртэл хамтран ажиллах Санамж бичигт 2022 оын 06 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурж үзэглэлээ.

Хүний эрхийн Үндэсний комиссоос Батлан хамгаалахын салбартай 2006 оноос хамтарч зэвсэгт хүчний ажилтан алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, ажиллах орчин нөхцөл, дүрмийн бус харьцааны талаар судалгаа, дүгнэлт, хяналт шалгалтын ажлыг хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чиглэлээр хамтарч ажилласаар ирсэн.

ХЭҮК-оос хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 16 дахь илтгэлдээ цэргийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, ажиллах орчин нөхцөлд дүгнэлт хийж тусгасан бол, 21 дэх илтгэлдээ хугацаат цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ сэдвээр боловсруулж Улсын Их Хуралд өргөн бариад байгаа билээ.

Санамж бичигт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн нэгтгэл, анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж,байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэхээр тусгав.