Гомдол
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

2022.06.22 421
Сонсох

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана.” гэж заасны дагуу тус хорооны гишүүдийг сонгон шалгаруулах журмын төслийг боловсрууллаа.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.” гэж заасны дагуу “Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын төсөлтэй танилцаж саналаа Humanrightsdefender@nhrcm.gov.mn цахим шуудангаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны дотор ирүүлнэ үү.

Журмын төсөлтэй энд дарж танилцуулна уу.