Гомдол
Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзлаа

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзлаа

2021.01.29 346
Сонсох

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскиг 2021 оны 01 дүгээр сарын 27-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан хүлээн авч уулзлаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад удаагүй байгаа Элчин сайд монгол судлаач тул улс хоорондын 70 жилийн түүхт харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна хэмээн ХЭҮК-ын удирдлага илэрхийлээд тус улсын ижил төстэй байгууллагуудаас туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцлов.

IMG_5068.JPG

Мөн уг уулзалтаар талууд хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа Европын холбооны зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй GSP+ хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцож, чиглэлээ тодорхойллоо.

2021-01-29