Гомдол
Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Зөвлөмж хүргүүллээ

Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Зөвлөмж хүргүүллээ

2021.01.28 328
Сонсох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах ажилтны цахим зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир нар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр оролцлоо. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд зөвлөгөөнд оролцогчдод хандаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэл, үзэл баримтлал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, ялангуяа Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд хорих анги, цагдан хорих байранд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг өглөө.

144214207_972140276526028_5426959351124173471_n.jpg

Мөн ХЭҮК-оос 2020 оны 4-5, 11 дүгээр сард ШШГЕГ-ын харьяа нийт 21 анги, байгууллагад хийсэн хяналт шалгалтын мөрөөр Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Зөвлөмжийг өгч, цар тахлын үед хүний эрхийг хамгаалах, ямар ч тохиолдолд хүнлэг байх, хүний эрхийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг чиглэл болгов.

Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Зөвлөмж
Үзэх

2021-01-28