Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/24 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг (2022.09.12) хуралдаж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэгдсэн нэр дэвшигчдээс хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсголыг (2022.09.26) өдөр Засгийн газрын 11 дүгээр байрны 1 давхар 106 тоот танхимд 10:00 цагт зохион байгуулахаар тогтлоо.
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд нийтэд танилцуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, санал хүсэлтээ биечлэн оролцох, эсхүл шуудан болон цахим шуудангаар илгээж хамтран ажиллахыг хүсэж байна.
Нээлттэй сонсголд дараах линк:https://us02web.zoom.us/u/kcB92BQ65f/-ээр дамжуулан цахимаар оролцох боломжтой.
Meeting ID: 323 362 7777
Passcode: 123456


