Хүний эрх хамгаалагчтай холбоотой олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн талаар хуульч, өмгөөлөгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тэдгээрийн хүний эрх хамгаалагчийн хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Хүний эрх хамгаалагчтай холбоотой хэм хэмжээг хэрэглэх нь” сэдэвт сургалт өнөөдөр /2022.09.23/ боллоо.
Хүний эрхийн Олон улсын үйлчилгээ байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан уг сургалтад нийт 28 хуульч, өмгөөлөгч хамрагдсан.
Сургалтыг ХЭҮК-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын тэргүүн, хуульч, өмгөөлөгч Т.Саруул, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын сургагч багш н.Тэргэл, ХЭҮК-ын Хүний эрхийн хамгаалагчийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал нар хөтлөн явууллаа.
Тус сургалтыг хүний эрх хамгаалагчийн олон улсын болон үндэсний тогтолцоо, дур зоргын баривчилгааг халдашгүй чөлөөтөй байх эрхийн хүрээнд хэлэлцэх нь, хүний эрх хамгаалагчтай холбоотой олон улсын болон үндэсний хэм хэмжээг хэрэглэх нь зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.









