Гомдол
"Монгол дохионы хуулийг дэмжье" хэлэлцүүлэг боллоо

"Монгол дохионы хуулийг дэмжье" хэлэлцүүлэг боллоо

2022.09.23 327
Сонсох

Эх хэл бол аливаа улс үндэстний оршин тогтнох, үндэсний онцлогоо хадгалах урьтач нөхцөл, хувь хүний оршихуйн үндэс билээ. Харин дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн эх хэл юм.

НҮБ 2017 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа жил бүрийн 09 дүгээр сарын 23-ны өдрийг “Олон улсын дохионы хэлний өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.

Дэлхийн дохионы хэлний өдөр бол сонсголын бэрхшээлтэй иргэд болон бусад дохионы хэл хэрэглэгчдийн хэл шинжлэл, соёлын ялгаатай байдлыг дэмжиж, хамгаалах онцгой боломж юм.

WFD-ийн зүгээс 2022 оны энэ өдрийг “Дохионы хэл биднийг нэгтгэдэг” /Sign languages unite us!/ уриаг дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд "Монгол дохионы хуулийг дэмжье" хэлэлцүүлэг өнөөдөр /2022.09.23/ боллоо.

Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Булгантамир, Олон улсын "ФЛОМ" байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хариуцсан захирал П.Оюунтуяа, "Тэгш Тусгал" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Гантулга, Сонсголын иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар, "Сонсголгүй боловсрол" ТББ-ын тэргүүн А.Баасанжав болон бусад албаны хүмүүс оролцлоо.

IMG_3381.JPG

IMG_3382.JPG