Гомдол
Цагдаагийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан алба хаагчдад БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Цагдаагийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан алба хаагчдад БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2022.09.23 328
Сонсох

ХЭҮК, ЦЕГ болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт цагдаагийн сургагч багш бэлтгэх сургалт 2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 23-ны хооронд үргэлжилж өндөрлөлөө.

Уг сургалтад төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагч болон Дотоод хэргийн их сургуулийн багш нар хамрагдсан.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын хүний эрхийн шинжээч, ноён Павел Хацук, олон улсын цагдаагийн зөвлөх, ноён Гери Вайт нар хичээл, сургалтыг явуулсан бөгөөд сургалтаас бэлтгэгдсэн 15 сургагч багш нь улсын хэмжээнд цагдаагийн алба хаагчдыг чадвахжуулах сургалтыг зохион байгуулах юм.

Сургалтын хаалтын ажиллагаанд ХЭҮК-ийн гишүүн, (Ph.D) Б.Энхболд, ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан болон бусад албаныхан оролцож, сургалтад хамрагдсан ажилтан, алба хаагчдад батламж гардууллаа.

IMG_3501.jpg

IMG_3514.jpg

IMG_3503.jpg

IMG_3485.jpg