Гомдол
Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь Дундговь, Төв аймгийн удирдлагууд “Хүний эрх ба Жендэр” сургалтад хамрагдаж байна

Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь Дундговь, Төв аймгийн удирдлагууд “Хүний эрх ба Жендэр” сургалтад хамрагдаж байна

2022.11.08 320
Сонсох

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн удирдах албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад шинээр баталсан хууль хэрэглээ ба хүний эрх, жендерийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймаг, нийслэл, дүүргийн алба хаагчдыг “Хүний эрх ба Жендэр” сургалтад үе шаттай хамруулж байгаа билээ.

314493114_1992321997631763_1499825188078921397_n (1).jpg

Энэ удаагийн сургалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр /2022.11.08/ зохион байгуулагдаж буй бөгөөд сургалтад Говьсүмбэр, Дорноговь Дундговь, Өмнөговь, Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга нар хамрагдаж байна.

314462856_896903151681877_1332405636898455819_n.jpg

Сургалтаар

- ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул

-Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо,

-Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор А.Алтанзул

-Орон нутгийн нэгжийн удирдлага бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж, хамгаалах нь,

-Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь,

-ЖҮХАА, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа

-Хүний хувийн нууц ба мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн зохицуулалт,

-Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсөвлөлт сэдвийн хүрээнд сургалт орж байна.

314608874_1109593046364477_635146951208737901_n.jpg

314591620_524723649175748_5592225203363814655_n.jpg