Манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж ороод 20 жилийн ойтой золгож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 2017 онд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эрүү шүүлттэй тэмцэх албанд ажиллах боловсон хүчнийг чадавхжуулах, хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Авлигатай Тэмцэх Газар хамтран АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, албан хаагчдад хүний эрхийн сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 25-нд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын сэдэв нь "Эрүү шүүлтээс ангид байх эрх" байлаа.
Сургалтыг нээж, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн үг хэлэхдээ "Хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа энэ сургалт цаг үеийн хэрэгцээтэй, үр дүнтэй арга хэмжээ байх болно" гэсэн бол ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг "Төрд тангараг өргөсөн та бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгох чухал хэм хэмжээг сургалтаас эрэлхийлнэ" гэсэн юм. Уг сургалтыг цаашид үе шаттайгаар үргэлжлүүлэн явуулна.
2020-09-25