Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургал, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Сэтгүүлийн түүхээс:
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүний Эрхийн Дээд Комиссарын Газартай хамтран “Монгол Улсад Хүний эрхийг хангах хөтөлбөр боловсруулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр “Хүний эрх” сэтгүүлийг 2002 онд эрхлэн гаргасан байдаг. Төсөл өндөрлөсөн ч уг сэтгүүлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тасралтгүй эрхлэн хэвлүүлсээр ирсэн түүхтэй. Манай сэтгүүл нь 2018 онд ISSN: 2617-9288 (цахим), ISSN: 2617-927X (хэвлэл) дугаараар олон улсын хэвлэлийн дата санд бүртгэгдэж, дэлхийн олон орны номын сангууд, эрдэмтэн судлаачид шууд мэдэж ашиглах, захиалах боломж бүрдсэн юм.
“Хүний эрх” сэтгүүлийн гол зорилго нь:
- Хүний эрхийн талаарх эрдэмтэн, судлаачид, ажилтнуудын судалгааны үр дүн, үзэл бодлыг нийтэд хүргэх
- Олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Хүний эрхийн холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичиг, тогтоол, шийдвэр, олон улсын гэрээ, конвенциудыг олон түмэнд хүргэх, сурталчлах
- Хүний Эрхийн Үндэсний Комиссоос явуулж буй бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулсан, оролцсон арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа
- Хүний эрхийн холбогдолтой ухагдахуун, ойлголт, нэр томьёоны тайлбар, ном бүтээлийн тухай танилцуулга, танин мэдэхүйн хийгээд лавлагаа мэдээллийн материалиудыг хэвлэн нийтийн хүртээл болгох
- Үйлс зорилго нэгтэй, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг хүлээн авах, хүргэх зэрэг болно.
Сэтгүүлийн хэвлэл нийтлэлийн үндсэн шаардлага:
- Асуудал дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний өгүүлэл
- Ярилцлага
- Орчуулгын материал
- Агуулгад тавигдах шаардлага:
- Сэтгүүлийн бодлого, зорилгод нийцсэн байх
- Тодорхой сэдэв, чиглэлээр асуудлыг хөндөж үзсэн байх
- Шинэ, шинэлэг санаа бодол, эргэцүүлэл, дүгнэлт гаргалгаатай байх.
2. Техникийн шаардлага:
- Хүний эрхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх;
- Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
- Шинэлэг, сонирхолтой байх;
- Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
- Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх;
- А4 хэмжээтэй, 8-18 хуудас;
- Arial үсгийн фонтоор, 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1-1,15 байх;
- Нийтлэлийн нэр болон хураангуйг англи, монгол хэлээр бичиж ирүүлсэн байх /А5 хэмжээгээр 1-2 хуудас/;
- Зохиогчийн тухай товч танилцуулга, зургийг хавсаргах;
"Хүний эрх" сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэх асуудал дэвшүүлсэн бүтээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал z.unurjargal@nhrcm.gov.mn цахим шуудангаар болон дараах хаягаар хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Тусгаар тогтнолын талбай. Улаанбаатар-38, Засгийн газрын XI байрны 513 тоот. Утас: 51-262902, 99178392
Сэтгүүлийн нийтлэлд тавигдах шаардлага
Үзэх
2020-09-04