Улаангом сумын ЗДТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус сумын ЗДТГ-ын албан хаагч нарт "Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудлууд" сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сүүлийн 10 жилийн байдлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс гаргасан гомдлын 17.3 хувь, Комиссын Увс аймаг дахь референтэд ирүүлсэн гомдлын 43.9 хувь нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, ажлын байрны дарамт, хүчирхийлэлд өртсөн талаарх гомдол эзэлж байна.

Улаангом сумын ИТХ-ын хуралдааны танхимд зохион байгуулсан сургалтад тус сумын ЗДТГ-ын нийт 36 албан хаагч оролцож, хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудлын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье.


