Гомдол
Тосонцэнгэл сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст ажиллаа

Тосонцэнгэл сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст ажиллаа

2026.11.01 32
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын Прокурорын газрын хүсэлт хамтын ажиллагааны хүрээнд тус суманд 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажиллаа.

viber_image_2026-10-29_10-50-00-246 Уг хамтын ажиллагааны хүрээнд Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатаалах байранд Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү, сум дундын прокурорын газрын хууль цаазын ахлах зөвлөх хяналтын прокурор Ц.Эрдэнэтуяа, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Жаргалтуяа нартай хамтран саатуулагдсан, эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг байрлуулж байгаа өрөөний нөхцөл байдал,  хүлээн авах саатуулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусамж үйлчилгээний чанар, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хэрхэн хангаж буй үйл ажиллагаатай танилцав.

viber_image_2026-10-29_10-49-31-276

Мөн тус Цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт  “Цагдаад итгэх олон нийтийн хандлага” сэдвээр сургалт мэдээлэл хийж хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг хүний эрхэд суурилсан хандлагаар хүргэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж, хамгаалах үүргийг хэрэгжүүлэх, албаны нэр хүндийг өндөрт өргөж, олон нийтийн итгэлийг алдахгүй, хууль, журам, кодыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар сургалт зохион байгууллаа.

868260722_122148059895357581_3181399602000690838_n

Сургалтад 30 албан хаагч хамрагдаж хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэв.