Гомдол
Улсын бүртгэлийн хэлтэст  хүний эрхийн сургалт зохион байгуулав

Улсын бүртгэлийн хэлтэст  хүний эрхийн сургалт зохион байгуулав

2026.11.01 23
Сонсох

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хүсэлт хамтын ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагч нар болон 24 сумын Улсын бүртгэлийн ажилтнуудад Хүний эрхийн боловсрол олгох сургалт зохион байгуулав.

viber_image_2026-10-30_13-58-10-125

Сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү 2026 оны 10 дугаар сарын сарын 30-ны өдөр “Бизнес ба хүний эрх” сэдвээр сургалт мэдээлэл орлоо.

viber_image_2026-10-30_13-57-37-412

Сэдвийн хүрээнд  хүний эрхийн ойлголт, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрх яагаад хамааралтай болох, бизнесийн хүрээнд мөрдөгдөж буй олон улсын гэрээ, Даян дэлхийн гэрээ түүний ач холбогдол, Хүний эрх, Хөдөлмөрлөх эрх, Авлигал, байгаль орчныг хэрхэн анхаарч ажиллах, бизнесийн удирдах зарчмууд, хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүний эрхийг хүндэтгэх байгууллагын үүрэг, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үйл ажиллагааны талаар ойлголт мэдээлэл өгөв. 

Уг сургалтад Улсын бүртгэлийн албан хаагчид болон хувийн хэвшлийн бизнес эрхлэгч  нар  танхим болон цахимаар оролцож нийт 50 орчим хүн хамрагдав.