Гомдол
Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдад  сургалт зохион байгууллаа

Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдад сургалт зохион байгууллаа

2026.10.02 170
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдад хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сургалтыг (2026.10.02-ны өдөр) зохион байгууллаа. 

831565905_1399604605117723_2518198984784475195_n830999044_2020828525149145_1868968858872016909_n

Сургалтын зорилго нь хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршлоо.

Сургалтаар  Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь референт Б.Золжаргал нь Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвээр илтгэл тавьж, хөдөлмөрлөх эрх, дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалт, зарчим, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд гарч буй зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлын талаар мэдээлэл өглөө. Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, хүний эрх хамгаалагч, хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах талаар төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлага, хөдөлмөрийн дотоод журамд хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах зохицуулалтыг тусгах аргачлал талаар хэлж ярилаа. Түүнчлэн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо нь  хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр өдөр тутам ажилладаг тул хүний эрх хамгаалагчийн нэг хэлбэр болохыг онцолж, тэдний гүйцэтгэж буй ажил үүрэг, оролцоог хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны салшгүй хэсэг болохыг дурдлаа.

Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Бадамгэрэл нь “Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл тавьж, үйлдвэрлэлийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол гарсан үед ямар арга хэмжээ авах талаар танилцуулж, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Л.Сумаахүү цаашид анхаарах асуудлын талаар хэлж зөвлөлөө.

Тус сургалтад Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид нийт 49 хүн хамрагдсан байна.

833845775_4471147733134612_5004540315811950351_nMedia835595712_1805507227366708_8200057771044040491_n