Гомдол
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх илтгэл сонсов

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх илтгэл сонсов

2020.12.02 49
Сонсох

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаан 14 цаг 09 минутад 70 хувийн ирцтэйгээр эхэлж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2.11-т “жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Нийгмийн бодлогын байнгын хороо 2 жил тутам” хэлэлцэхээр заасны дагуу болон халдварт цар тахлаас үүдэлтэй хатуу хөл хорионы үед хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан энэ илтгэлийг сонсож байгаа гэдгийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцолсон. Дэлхий нийтээр жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг тэмдэглэдэг бөгөөд илтгэл сонсох үйл явц аянтай давхцаж буйг тэрбээр энэ ташрамд дурдав.

 

e7d71fc0-4e4e-4570-addd-afd235bf79e5.jpg