Гомдол
“ХИЙМЭЛ ОЮУНЫ ЗАСАГЛАЛД ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ” ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ХИЙМЭЛ ОЮУНЫ ЗАСАГЛАЛД ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ” ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026.06.25 106
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Азийн Сантай хамтран “Хиймэл оюуны засаглалд залуусын манлайлал” сэдэвт эрчимжүүлсэн сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын залуу мэргэжилтнүүд оролцож, хиймэл оюуны технологийн болон засаглалын асуудлаар олон улсын нэр хүндтэй мэргэжилтнүүдээс шинэ мэдлэг олж авахын зэрэгцээ салбар хооронд мэдээлэл, туршлага солилцож, хиймэл оюуны загвар ашиглан бодит дадлага хийж байгаагаараа онцлог юм.

Түүнчлэн “World Privacy Forum”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн профессор Пам Диксон хиймэл оюуны засаглалын суурь асуудал болох өгөгдлийн бүлэглэл (clustering), протоколын удирдлага сэдвээр ахисан түвшний ойлголт мэдлэг өгөв.

Мөн Азийн Сангийн Дижитал технологи, бодлого, инновац хариуцсан дэд захирал Тони Фридман хиймэл оюуны бүтэц, хэрэглээ, зохицуулалт, хэрэглэгчийн аюулгүй байдал, сүүлийн үеийн хиймэл оюуны мэдээллийг задлан шинжлэх талаар хичээл зааж, практик дасгал ажил удирдав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа хиймэл оюуны нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, засаглалын зарчим, Монгол Улсын цахим шилжилтийн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Хиймэл оюун нь төрийн үйлчилгээ, эдийн засгийн салбарт өргөн хэрэглэгдэх болж, хувийн мэдээллийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал, алгоритмын ил тод байдал зэрэг шинэ сорилтуудыг бий болгож байна. Иймээс хиймэл оюуныг ашиглах төдийгүй хиймэл оюуны засаглалын асуудлыг тал бүрээс нь шинжилж, удирдах чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2023-2025 онд “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалт хийж, Монгол Улсад цахим шилжилтийг хариуцлагатай, ёс зүйтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх чиглэлээр тусгайлсан тайлан гаргаж, санал зөвлөмжөө танилцуулсан юм.