Гомдол
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮДИЙГ ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭЛЭЭ

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮДИЙГ ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭЛЭЭ

2026.06.11 77
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ-тай хамтран хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа. Сургалтын зорилго нь тус холбооны аймаг, сумдын гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх, орон нутагт хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарыг бэлтгэхэд чиглэв.

Сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын албан хаагчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл удирдан явуулж, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, хүүхдийн эрх, хүний хувийн мэдээлэл хамгаалалт, зорилтот бүлгийн эрх, ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр зохион байгууллаа.

Сургалтад төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн нийт 22  хүн хамрагдаж, хүний эрхийн сургагч багшийн сертификат гардан авсан бөгөөд сургагч багш нар цаашид орон нутагт хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.