Гомдол
Завхан аймаг дахь хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг хэлэлцлээ

Завхан аймаг дахь хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг хэлэлцлээ

2026.04.23 79
Сонсох

Завхан аймаг дахь хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар оролцогчдын саналыг сонсож, анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг хэлэлцүүлгийг ХЭҮК, Завхан аймгийн ЗДТГ, тус аймгийн ҮЭХ-той хамтран зохион байгуулав.

Завхан аймгаас Комисст ирж буй гомдол мэдээллийн 60 орчим хувийг, түүний дотор Улиастай, Цагаанхайрхан сумдаас хөдөлмөрлөх эрхийн талаар ирүүлсэн гомдол мэдээлэл эзэлж байна.

Хэлэлцүүлэгт Комиссын дарга, доктор Д.Сүнжид "Монгол Улс дахь хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал, хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь", ХЭҮК-ын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү "Завхан аймгийн иргэд, төрийн албан хаагчдаас Комисст ирүүлж буй гомдол, мэдээлэл, шийдвэрлэлт",  аймгийн ҮЭХ-ны дарга Н.Лхагвасүрэн Завхан аймгийн ҮЭХ-ноос зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл өглөө. 

Завхан аймгаас Комисст ирж буй гомдол мэдээллийн 60 орчим хувийг, түүний дотор Улиастай, Цагаанхайрхан сумдаас хөдөлмөрлөх эрхийн талаар ирүүлсэн гомдол мэдээлэл эзэлж байна. Хэлэлцүүлгийг ХЭҮК-ын ОНХТ-ын дарга Д.Ёндонжамц хөтлөн явуулав.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс соёлын салбарт ажиллагсдын цалин хөлс нэмэгдээгүй, томилолтын зардал олгогддоггүй, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд болон Улиастай суманд ажиллаж байгаа 34 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан төрийн үйлчилгээний ажилтнууд 5 жилийн нэмэгдэл авдаггүй, тогтвор суурьшилтай ажилладаггүй, аймгийн архивч, сан хөмрөгийн ажилтнууд хүнд нөхцөлд ажилладаг боловч ажлын байрны хортой нөхцөлд тооцдоггүй, Архивын зориулалтын байргүй, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн спорт заал стандартад нийцдэггүй зэрэг асуудлуудыг  хөндөж байлаа.