Гомдол
ХЭҮК-оос Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт хяналт шалгалт хийлээ

ХЭҮК-оос Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт хяналт шалгалт хийлээ

2026.04.01 85
Сонсох

      Нэр бүхий төрийн албан хаагчаас Комисст ирүүлсэн гомдлын мөрөөр Комиссын гишүүн Х.Мөнхзулын баталсан удирдамжийн хүрээнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд 2026.03.31-ний өдөр ажиллалаа.

Удирдамжийн хүрээнд тус төвийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийв.

Тодруулбал, тус төвийн нийт ажилтнуудтай ярилцлага хийж, ажилчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцан, холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийж ажилласан бөгөөд үр дүнг Комиссын гишүүнд танилцуулж, холбогдох шийдвэр гаргах юм.

Комисст ирж буй гомдол, мэдээллийн 17 хувийг хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт хүчирхийлэлд өртөж байна гэх агуулга бүхий гомдол эзэлж байгаа бөгөөд Комиссоос хийж буй нийт хяналт шалгалтын 10 орчим хувийг энэ төрлийн хяналт шалгалт эзэлж байна.