Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдаж буй Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбоо (GANHRI)-ны ээлжит чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар World Justice Project олон улсын байгууллагатай хамтран 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Хүний эрхийг хангах үйл ажиллагааны үр дүнг хэмжих: тэргүүлэх чиглэл болон үр нөлөөг хэмжихэд дата мэдээллийг ашиглах нь” сэдэвт хавсарга хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, GANHRI-ийн нарийн бичгийн дарга бөгөөд Умард Ирландын Хүний эрхийн Комиссын дарга Алисон Килпатрик нар үг хэлэв.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далай хариуцсан дарга Рори Мунговен, Австралийн Хүний эрхийн Комиссын дарга Хью де Кретсер, Тайландын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Порнпрапай Ганжанаринтр, World Justice Project-ын тэргүүн захирал Др.Шрирак Плипат нар танилцуулга хийж оролцов.

World Justice Project олон улсын байгууллагаас гаргадаг Эрх зүйт төрийн индексийн нийт дата мэдээллээс 20 үзүүлэлт нь хүний эрхийн хэрэгжилттэй холбоотой байдаг бөгөөд нотолгоонд суурилсан хүний эрхийг хангасан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө.
Мөн хэлэлцүүлгээр хүний эрхийн үндэсний байгууллагууд дата мэдээллийг ашиглан хүний эрхийн тогтолцооны сорилт, бэрхшээлийг тодорхойлох, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоон хэрэгжүүлэхдээ дата мэдээллийг хэрхэн ашиглаж буй тухайгаа туршлагаасаа хуваалцав.

Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далай хариуцсан дарга Рори Мунговен хүний эрхийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүнг тооцох, хэмжихэд олон улсын хүний эрхийн стандарт болон НҮБ-ын тайлагналтын тогтолцоотой уялдуулах ач холбогдлыг онцолсон бол Тайландын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Порнпрапай Ганжанаринтр хэрхэн World Justice Project олон улсын байгууллагатай хамтран ажилласан тухай туршлагаасаа хуваалцаж, хүний эрхийн үндэсний байгууллагууд хүний эрхийн харьцуулсан үнэлгээг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх боломжийн талаар шийдэл дэвшүүлсэн болно.

The National Human Rights Commission of Mongolia, in cooperation with the World Justice Project, organized a side event
During the annual meeting of the Global Alliance of National Human Rights Institutions (GANHRI), being held in Geneva, the National Human Rights Commission of Mongolia, in cooperation with the World Justice Project, organized a side event on 30 March 2026 entitled “Measuring Human Rights Outcomes: Using Data for Priority-Setting and Impact.”
Opening remarks were delivered by Dr. Sunjid Dugar, Chief Commissioner of the National Human Rights Commission of Mongolia, and Ms. Alyson Kilpatrick, GANHRI Secretary and Chief Commissioner of the Northern Ireland Human Rights Commission.
Presentations were made by Mr. Khunan Jargalsaikhan, Commissioner of the National Human Rights Commission of Mongolia; Mr. Rory Mungoven, Chief of the Asia-Pacific Section of the Office of the United Nations High Commissioner for Human Rights; Mr. Hugh de Kretser, President of the Australian Human Rights Commission; Ms.Pornprapai Ganjanarintr, Chairperson of the National Human Rights Commission of Thailand; and Dr. Srirak Plipat, Senior Director of the World Justice Project.
The World Justice Project shared information that, out of all indicators included in its Rule of Law Index, 20 indicators are related to the implementation of human rights, and explained how such data can be used to develop and implement evidence-based, human rights-compliant policies.
The discussion also provided an opportunity for national human rights institutions to share their experiences on how they use data to identify challenges and obstacles within the human rights system, and how they apply data in setting and implementing their institutional priorities.
For example, Mr. Rory Mungoven, Chief of the Asia-Pacific Section of the Office of the High Commissioner for Human Rights, emphasized the importance of aligning the assessment and measurement of the results of human rights-related actions and measures with international human rights standards and the United Nations reporting system. Meanwhile, Ms. Pornprapai Ganjanarintr, Chairperson of the National Human Rights Commission of Thailand, shared her experience of working with the World Justice Project and proposed practical ways for national human rights institutions to incorporate comparative human rights assessments into their work.