Гомдол
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах чиглэлээр хүний эрхийн боловсрол олгох сурталчилгааны ажлыг нийслэлийн хэмжээнд зохион бай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах чиглэлээр хүний эрхийн боловсрол олгох сурталчилгааны ажлыг нийслэлийн хэмжээнд зохион бай

2026.04.22 84
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах чиглэлээр хүний эрхийн боловсрол олгох сурталчилгааны ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.

Агуулга:

  • Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан 30 эрх
  • Хүний эрх, эрх чөлөөний талаар 14 төрөл
  • Хүүхдийн эрхийн тухай конвенцод баталгаажуулсан эрхүүд 2
  • төрөл,
  • “Хүн бүр хүүхэд хамгаалагч” агуулгаар 17 төрөл

Хамтрагч байгууллагууд: Нийтийн тээврийн бодлогын газар, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, GS25 худалдаа үйлчилгээний төв

Сурталчилгааны материал байршуулсан цэг: Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 189 хорооны 1,824 хэсгийн 5,425 байршилд нийт 11,020 ширхэг сурталчилгааны материал түгээлээ.

Тухайлбал:

Нийтийн тээврийн хэрэгсэл, автобусны буудал,

Хүүхдийн тоглоомын талбай, Ус түгээх байр (худаг)

Худалдаа, үйлчилгээний төвүүд

Орон сууцны СӨХ-ийн мэдээллийн самбар зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад байршуулснаар иргэд өөрт ойр газраас хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл авах боломж нэмэгдэж, эрхээ эдэлж, үүргээ ухамсарлах, хүний эрхийн талаарх ойлголтыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

Хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагуудад талархал илэрхийлье.