Гомдол
Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын талаар сургалт зохион байгууллаа

Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын талаар сургалт зохион байгууллаа

2026.03.25 112
Сонсох

Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм”-ын талаар тус холбооны Тамгын газар, орон нутгийн салбарын зохицуулагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтад Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, хүний эрх хамгаалагчийг хамгаалах олон улсын механизм, хүний эрх хамгаалагчийн талаарх ойлголт онцлог, зарчим, төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүрэг болон Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо, түүний бүтэц чиг үүргийн тухай, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн Сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгах нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. 

Сургалтын дараа хүний эрх хамгаалагчийг хамгаалах олон улсын чиг хандлага,  хүний эрх хамгаалагчийн эрхийн зөрчил түүнийг шийдвэрлэж буй нөхцөл байдал, гомдол, мэдээллийг шийдвэрлэх явц, төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын 15 ажилтан,  Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн салбарын зохицуулагч 12, нийт 27 хүн хамрагдлаа.

Сургалтын төгсгөлд Комиссын гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг дотоод журамд тусгахад идэвх санаачилга гарган ажиллаж буй Тамгын газрын нийт албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.