Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс World Justice Project байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс World Justice Project байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2026.03.06 96
Сонсох

Өнөөдөр (2026.03.06) Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид Дэлхийн шударга ёсны төсөл олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал Др. Алехандро Понсе Родригес нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд -Талууд Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд (ХЭҮБ) болон бусад холбогдох талуудтай хамтран хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих, -Хүний эрхийн индекс тодорхойлох төслийг хөгжүүлэх чиглэлээр хамтрах, -Хүний эрхийг дэмжих, хамгаалах зарим гол салбар дахь ахиц үр дүнг хэмжихэд WJP-ийн эрхлэн гаргадаг Эрх зүйт ёсны индексийг хэрэглээнд ашиглах эхлэх талаар хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах юм.