Гомдол
“Барилдъя найз аа” хүүхдийн бөхийн барилдааны арга хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа

“Барилдъя найз аа” хүүхдийн бөхийн барилдааны арга хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа

2026.02.10 249
Сонсох

Хүүхдийн эрхээр дагнасан Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагын санаачилгаар, өв соёлыг эрхэмлэгч ETV телевизтэй хамтран зохион байгуулж буй хүүхэд, багачуудыг Монгол ахуй соёл, өв уламжлалаа мэддэг, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэдэг иргэн болж төлөвшүүлэх зорилготой “Барилдъя найз аа” хүүхдийн бөхийн барилдааны арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Үндэсний Бөхийн холбоо дэмжин ажиллаа.

Тус арга хэмжээнд 7,8 насны ангилалд нийт 64 хүүхэд барилдаж уран мэхийг уралдуулж, авхаалж самбаагаа сорьсон юм.

Арга хэмжээний үеэр дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамт олон, Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон, БЗД-ийн 6-р хорооны “Оцело сэргэлт” Өрхийн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.