Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Комиссын анхны гурван гишүүд тангараг өргөн томилогдсоноор үй ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Энэхүү өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн Үндэсний Комисс-25 жил” хүндэтгэлийн хурал зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хурлын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсанаар хүний эрхийг хангах, хамгаалах үйл хэрэгт гарсан ахиц дэвшил, олон улсын хүний эрхийн байгууллагын тогтолцоон дахь хамтын ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар онцлон дурдав. Хүндэтгэлийн хурал нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллагын түүхэн замнал, саад бэрхшээл, ололт амжилт, санал шүүмж дэвшүүлсэн хүндэтгэлийн илтгэлүүдээр үргэлжиллээ.


Хүндэтгэлийн хуралд ХЭҮК-той хамтран ажилладаг төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон олон улсын байгууллагын төлөөлөл, ХЭҮК-ын үе үеийн дарга, гишүүд, албан хаагчид хүндэт зочноор оролцов.




