Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Завхан аймгийн Тэс суманд ажиллав

Хүний эрхийн Үндэсний Комисс Завхан аймгийн Тэс суманд ажиллав

2025.09.12 68
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Завхан аймгийн Тэс суманд есдүгээр сарын 10-11-ний өдөр ажиллалаа. Комиссын гишүүн Б.Энхболд, сум багийн Засаг дарга нар болон Засаг даргын Тамгын газрын удирдлага албан хаагчид, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад эрхлэгч нарт хүний эрхийг хамгаалах тогтолцоо, Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, чөлөөт ярилцлага өрнүүлж, сонирхсон асуултад хариулсан юм.

Түүнчлэн “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II” төслийн талаар иргэдэд танилцуулах, хүний эрх орон нутагт зөрчигдөж буй нөхцөл байдал, шалтгааны талаар санал солилцох уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад “Манай ангид-Хүний эрхийн түгээмэл тунхаглал” сэдэвт сургалтыг референт Ч.Наранхүү зохион байгуулж нийт 37 сурагч хүний эрхийн мэдлэг, ойлголтоо бататгалаа.

Тэс сум дахь хилийн цэргийн … дугаар ангийн орчин нөхцөл, үйл ажиллагаатай мөн танилцаж, Ангийн захирагч, алба хаагчдаас гадна хугацаат цэргийн алба хаагчидтай уулзаж ярилцан, санал асуулга явуулж, шаардлагатай баримт материалтай танилцав.