Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хүний эрхийн Омбудсмений байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хүний эрхийн Омбудсмений байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2025.09.05 214
Сонсох

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй бүрэлдэхүүн энэ сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улс /БНКУ/-д албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, БНКУ-ын Хүний эрхийн Омбудсмен Артур Ластаев нар хамтран ажиллах санамж бичгийг  2025 оны есдүгээр сарын 05-ны өдөр үзэглэлээ.

Харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр улсын хамтын ажиллагаа, эрх тэгш, харилцан тохиролцсон зарчимд үндэслэн талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх явдлыг бататган, ижил тэгш байх зарчимд үндэслэн байгуулав.

Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр, 2025 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 4284 иргэн, манай улсад Казахстаны 594 иргэн оршин сууж байна. Тиймээс өөрийн улсад оршин сууж байгаа нөгөө улсын иргэдийн эрхийг хамгаалахад хоёр орны хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахад санамж бичгийн гол зорилго оршино. Мөн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалж, хангах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж харилцан туршлага, мэдээлэл солилцоход хамтран ажиллах юм.

[English below]

NATIONAL HUMAN RIGHTS COMMISSION OF MONGOLIA SIGNS MEMORANDUM OF UNDERSTANDING WITH THE COMMISSIONER FOR HUMAN RIGHTS  IN THE REPUBLIC OF KAZAKHSTAN 

The Speaker of the Parliament of Mongolia D.Amarbayasgalan is paying an official visit to the Republic of Kazakhstan on September 4–7.

As part of the visit, the Chief Commissioner of the National Human Rights Commission of Mongolia  Sunjid Dugar and the Human Rights Ombudsman of the Republic of Kazakhstan Artur Lastaev signed a Memorandum of Understanding on September 5, 2025.

The Memorandum of Understanding is based on the principles of cooperation between the two countries, ensuring mutual agreement and equality to strengthen and expand cooperation between the parties.

According to the Immigration Agency of Mongolia, as of 2025, there are 4284 Mongolia citizens residing in the Republic of Kazakhstan and 594 citizens of Kazakhstan in Mongolia. Therefore, the main objective of this Memorandum of Understanding is to support the protection of the rights of citizens of the other country residing in their respective country within the framework of the legal regulations of both countries. Furthermore, the parties will cooperate to strengthen collaboration in preventing human rights violations, protecting, promoting, and ensuring human rights, as well as providing human rights education, and will work together to exchange good practices and information.