Гомдол
ХЭҮК Ховд аймгийн Жаргалант суманд ажиллаж байна

ХЭҮК Ховд аймгийн Жаргалант суманд ажиллаж байна

2025.09.05 49
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Жаргалант суманд ажиллаж байна. Өнөөдөр /2025.09.05/ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгууллаа. Хяналт, шалгалтын хүрээнд тус байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалтай танилцаж байна.

Түүнчлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын нийгмийн ажилтнуудын хүний эрх, хүүхдийн эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.