Гомдол
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий гурван аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий гурван аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ

2025.08.22 95
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий гурван аж ахуйн нэгжид 2025 оны 08 сарын 11-ний өдрөөс 08 сарын 22-ны өдрийг дуустал ажилтнуудын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.  

Хяналт шалгалтын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх”, 25 дугаар зүйлийн 25.1.6-д “байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дангаар, эсхүл төрийн эрх бүхий байгууллагатай хамтран шалгалт хийх”, 29 дүгээр зүйлийн 29.6.4-т “Комиссын гишүүний удирдамж, чиглэлийн дагуу хүний эрхийн хяналт шалгалт явуулах” гэж заасан чиг үүргийг Комисс хэрэгжүүлэн ажилладаг.