Гомдол
ОРОН НУТАГ ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦОО, ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

ОРОН НУТАГ ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦОО, ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

2025.07.04 50
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Интегра болон Оролцоо хөтөлбөрт шалгарсан төслүүдэд зориулсан нээлт-сургалтын арга хэмжээний үеэр "Орон нутаг дахь иргэдийн оролцоо, хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын" талаар өнөөдөр /2025.07.04/ мэдээлэл өглөө.

Тэрээр илтгэлдээ салбар дахь иргэдийн оролцооны хэлбэр эзлэх хувь харилцан адилгүй байгааг дурдаж, хууль тогтоомжид заасан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд мэдээлэх, зөвлөх, хяналт тавих, идэвхтэй оролцуулах, чадавхжуулах зэрэг олон хэлбэрийг ашиглах нь зүйтэйг онцоллоо.

Уг арга хэмжээ нь оролцогчдыг танилцуулах, санаачилгын хүрээнд хүлээгдэж буй гол үр дүнгийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх, тэтгэлгийн санхүү, тайлагналын шаардлагыг танилцуулах сургалт мэдээлэл өгөх зорилготой юм.

Тус төслүүд нь бүх үйл ажиллагаандаа эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэж ажиллах бөгөөд 2025 оны 7 сараас 2026 оны 2 сар хүртэлх хугацаанд хэрэгжих юм.