Гомдол
“Ахмад настны эрх: Олон улс, бүс нутгийн стратеги, хамтын ажиллагаа” салбар хуралдаан боллоо

“Ахмад настны эрх: Олон улс, бүс нутгийн стратеги, хамтын ажиллагаа” салбар хуралдаан боллоо

2025.06.20 361
Сонсох

“Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форум “Ахмад настны эрх: Олон улс, бүс нутгийн стратеги, хамтын ажиллагаа” салбар хуралдаанаар үргэлжилж байна

Хуралдаанд оролцогчид,

-Зарчмаас хамгаалалт руу: Өнөөгийн олон улс дахь эрх зүйн болон бодлогын зөрүүтэй байдлыг тодорхойлох;

-НҮБ-ын олон улсын гэрээ яагаад хэрэгтэйг батлах: Ахмадуудад зориулсан бие даасан концвенцын хэрэгцээ, шаардлага болон хэрхэн түүнийг бодитоор хэрэгжүүлэхүйц, нийтлэг байдлаар боловсруулахад хариулах;

-Олон улсын болон бүсийн хамтын ажиллагаа: Бүс нутгийн стратеги болон амжилттай хамтын ажиллагааны туршлагаас хуваалцах дэд бүлгүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав.

Түүнчлэн олон улсын гэрээтэй болоход улс төрийн болон байгууллагын дэмжлэгийг бэхжүүлэх, хамтын ажиллагаа болон нөлөөллийн газрын зургийг гаргаж Улаанбаатарын Уриалгын төсөлд тусгах саналыг хэлэлцсэн юм.

“Ахмад настны эрх: Олон улс, бүс нутгийн стратеги, хамтын ажиллагаа” салбар хуралдааны үндсэн илтгэгчээр Бүгд Найрамдах Филиппин Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, ноён Беда Эпрес оролцов.

Чиглүүлэгчээр Олон улсын хүний эрхийн экперт, хатагтай Хейсүү Шин, панелистаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Тайландын Хаант Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, ноён Васан Пайлеклее, Йорданы Хашимитын Хаант Улсын Хүний эрхийн үндэсний төвийн гишүүн, ноён Жамал Шамялех, НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь Суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал, хатагтай Надиа Рашеед, “Хүний эрх, хөгжил төв”-ийн хүний эрхийн активист Д.Амарсанаа нар ажиллав.