Complaint
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцууллаа

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцууллаа

2025.04.28 283
Listen

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг боловсруулж, УИХ-д хүргүүлсний дагуу УИХ-ын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон.

Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалтай улс төрийн намуудад 24 илтгэлийг танилцуулж байна.

Тухайлбал, УИХ-ын УИХ  дахь АН-ын бүлэгт өнөөдөр /2025.04.28/ танилцуулсан бол УИХ дахь МАН-ын бүлэгт маргааш буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулна.

Энэ удаагийн 24 илтгэлийг

  • Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа,
  • Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал,
  • Хүний эрх ба цахим технологи,
  • Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал
  • Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн асуудлуудыг тусгайлан тусгаад байна.

.